Өнөөдөр тахиа өдөр

Өнөөдөр тахиа өдөр

Өнөөдөр аргын тооллын 2022 он дөрөвдүгээр сарын 14, Пүрэв гараг. Билгийн тооллын хаврын адаг хөх луу сарын долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатнавал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.