ТОДРУУЛГА: АТГ-ын барилгыг хүлээж авахаар Улсын комисс ажилласан. Дүгнэлт нь одоогоор гараагүй байгаа

ТОДРУУЛГА: АТГ-ын барилгыг хүлээж авахаар Улсын комисс ажилласан. Дүгнэлт нь одоогоор гараагүй байгаа

Авилгатай тэмцэх газар /АТГ/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд авто замын уулзвар, явган хүний зам дээр 16 давхар ажилчдын орон сууц бариулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. /Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу/.

Стандарт зөрчиж баригдсан тус барилгад Улсын комисс ажилласан эсэхийг мэргэжлийн байгууллагаас тодруулахад "Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас Улсын комисс ажилласан. Гэхдээ одоогоор хүлээж авах эсэх дүгнэлт, акц нь гараагүй байгаа" гэлээ. 

16 давхараас доош барилгыг НМХГ-аас хяналт шалгалт хийдэг бөгөөд тус газар нь дээрх барилгад шалгалт хийгээгүй аж. Учир нь НМХГ нь төлөвлөгөөт хяналт шалгалт болон иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалт хийдэг байна. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд коронавирусийн улмаас төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийгээгүй байна. Харин барилга барих зөвшөөрлийг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар олгожээ.