ISee.mn сайт өмнө нь “Монголын залуучуудын холбоо” /МЗХ/ гэх төрийн бус байгууллагын барилгыг “хүүхдийн эмнэлэг болгох” хэрэгтэй гэсэн саналыг дэмжиж асуудал хөндөж байсан билээ.
Тэгвэл өнөөдөр Монголын Залуучуудын Холбоо/МЗХ/-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од холбооныхоо өмч хөрөнгийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Өчигдөр МЗХ-ны өмч хөрөнгөтэй холбоотой шалгалт хийх асуудал ЗГ-ийн хуралдаанаар яригдсан байна. Үүнд талархаж байна. Олон нийтийн сүлжээнд МЗХ-ны байрыг хүүхдийн эмнэлэг болгох тухай шийдэл явах болсон. Үүнтэй холбоотойгоор энэ байрыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой эсэх талаарх дүгнэлтийг энэ сарын 05-ны өдөр НМХГ-т хүсэлт илгээсэн. Хэрэв болно гэвэл татгалзах зүйлгүй” гэв.