Өнөөдөр нохой өдөр

Өнөөдөр нохой өдөр

Өнөөдөр аргын тооллын 2022 оны дөрөвдүгээр сарын 15, Баасан гараг. Билгийн тооллын хаврын адаг сарын зургаан цагаан шар нохой өдөр. 

Өдрийн наран 6 цаг 03 минутад мандан, 19 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.  Нүүдэл судал хийх, хэрүүл тэмцэж хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. 




Өнөөдөр морь өдөр

36 минутын өмнө