Хар тамхи хадгалсан хэргээр шалгагдаж байсан иргэн шүүх хурлын өмнөх өдөр амиа хорложээ

Хар тамхи хадгалсан хэргээр шалгагдаж байсан иргэн шүүх хурлын өмнөх өдөр амиа хорложээ

"Сонгинхайрхан дүүргийн 21-р хорооны ... дугаар тоотод боомилсон байдалтай нас барсан хүний цогцос байна” гэсэн дуудлага энэ сарын 11 /2022.04.11/-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ.

Тодруулбал, Тус тоотод оршин суух хаягтай эрэгтэй 23 настай Т нь боомилж нас барсан байдалтай олдсон байна. Хэргийн газрын үзлэгээр нас барсан иргэн хар тамхи хэрэглэсэн үедээ өөрийгөө боомилсон байж болзошгүй байгаа аж. Амь хохирогч нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2022-04-12-ны өдөр хар тамхи хадгалсан гэх хэргээр шүүгдэхээр тов гарсан байсныг мөрдөн шалгах явцад илрүүлсэн байна.