Таван давхрын цонхоор хөлөө унжуулж суусан хүүг аварчээ

Таван давхрын цонхоор хөлөө унжуулж суусан хүүг аварчээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын VIII багийн таван давхар орон сууцны барилгын тавдугаар давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын14-ний 17:15 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нэг км зам туулан 17:18 цагт очиж тус байрны оршин суугч иргэн А-гийн таван настай хүүг эсэн мэнд буулгаж, ээжид нь шилжүүлэн өгсөн байна.

Иймд эцэг эхчүүдэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.




Өнөөдөр морь өдөр

55 минутын өмнө