Улсын харцага Н.Золбоо Д.Мөнх-Эрдэнийн өгсөн "Land cruiser" автомашиныг буцаан өгчээ

Улсын харцага Н.Золбоо Д.Мөнх-Эрдэнийн өгсөн "Land cruiser" автомашиныг буцаан өгчээ

Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нэгэн лайвын үеэрээ  Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Улсын харцага Н.Золбоод "Land cruiser" автомашин өгсөн бөгөөд түүнийг хүн чанаргүй хэмээн шүүмжилсэн нь олны анхааралд өртөөд байсан билээ.

Тэгвэл Улсын харцага Н.Золбоо "Тэмцэгч" Д.Мөнх-Эрдэнийн өгсөн Land cruiser машиныг буцааж өгчээ. Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Авсан бол өгдөг жамтай. Хадаг сүүгээ бариад машинаа буцаагаад өглөө. Миний өчүүхэн ч гэсэн амжилтыг үнэлж шагнаж урамшуулсан таньд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье. Одоо урагшаа хараад явцгаая адилхан эр улс" хэмээжээ.