"Хуримтлалтай хүүхэд" бодлогын хэрэгжилтийг түр хойшлуулж, хүүхдийн 100 мянган төгрөгийг бүрэн олгохоор болжээ.
Энэ талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа "Засгийн газраас хүүхдийн 100 мянган төгрөгийг 2022 оны долдугаар сар хүртэл бүтнээр олгож, цаашид хуримтлал үүсгэн 12 дугаар сарын 31-нийг дуустал 50 мянган төгрөгийг бэлнээр өгөх шийдвэр гаргаад байсан. Тэгвэл “Хуримтлалтай хүүхэд" бодлогын хэрэгжилтийг түр хойшлуулж, энэ оныг дуустал хүүхдийн мөнгийг бүрэн /100,000/ олгох чиглэл гаргасан" гэдгийг тодотголоо.