Нөөцийн махны чанарыг шалгахаар 67 дээж авч, шинжилгээнд хамруулжээ

Нөөцийн махны чанарыг шалгахаар 67 дээж авч, шинжилгээнд хамруулжээ

Нөөцийн махны бүрдүүлэлт, хадгалалт, худалдан борлуулалтын үйл ажиллагаанд НМХГ-аас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна.

Энэ хүрээнд:

  • Мал, мах бэлтгэн нөөцөлж буй 23 аж ахуйн нэгжийн бэлэн байдал
  • Жижиглэн савлах тоног төхөөрөмж
  • Махны савлагаа
  • Бэлтгэсэн махны чанар
  • Аюулгүй байдал
  • Нөөц бүрдүүлэлт
  • Тоо хэмжээ
  • Хадгалалтын үйл ажиллагаанд хяналт хийж нөөцөд бэлтгэсэн 12542.3 тн үхэр, хонь, ямааны махнаас нийт 67 дээж авч УМЭАЦТЛ-д нян судлал, шүлхий өвчний үүсгэгч, антибиотик, ивермектиний үлдэгдлийн шинжилгээнд хамруулахаар хүргүүлсэн байна.

Худалдан борлуулах 463 дэлгүүрийн махны хадгалалт, худалдаалалтын үйл ажиллагаанд мал эмнэлэг, хүнсний чанар, стандартын хяналтын 38 улсын /ахлах/ байцаагч хяналт шалгалт хийж буй. УМЭАЦТЛ-ийн шинжилгээний дүнгийн хуудсаар 23 аж ахуйн нэгжийн нийт 67 дээжид шүлхий өвчний үүсгэгчийн генийн өвөрмөц хэсэг, Макролидын бүлэг, Хлорамфеникол, Ивермектин, E.coli O 157, Salmonella spp тус тус илрээгүй байна. Мэдрэхүйн шинжилгээгээр шаардлагад дүйцсэн. Нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй байна хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.