Нийслэлийн 41 цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна

Нийслэлийн 41 цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна

Дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн амралтын өдрүүдэд хонь, ямааны гулууз махны өргөтгөсөн худалдаа нийслэлийн 41 цэгт 10.00 – 17.00 цагийн хооронд тогтмол зохион байгуулагдаж байна. 

Өргөтгөсөн худалдаа 4,5,6 дугаар саруудад үргэлжлэх юм. Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн махыг дараах үнээр худалдаалж байна.

  • Хонины мах 1кг - 8100 төгрөг
  • Ямааны мах 1 кг - 6900 төгрөг

ХХААХҮЯ-аас хаврын улиралд нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн махны нийлүүлэлтийг ханган ажиллаж байгаа. Энэ хүрээнд Нийслэлийн Захирагчийн Ажлын албанаас түгээлт, борлуулалт, чанар, аюулгүй байдалд хяналт тавьж байгаа аж.