ОБЕГ хуулийн этгээдийн 1,5 тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 71 иргэнийг аюулгүй гаргажээ

ОБЕГ хуулийн этгээдийн 1,5 тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 71 иргэнийг аюулгүй гаргажээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 29 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид иргэн, хуулийн этгээдийн 1,5 тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 71 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Мөн бүтцийн нэгжүүдийн Гал түймэр унтраах, Аврах 16 ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид өдөр бүр анги болон ногоон бүсийн байрлалд бэлэн байдлыг ханган давхардсан тоогоор 671 алба хаагч ажиллаж, 9 удаагийн өнжмөл өвсний  гал түймрийг унтраажээ.

Шар өвсний гал түймрийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18,8%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.