"Налайх Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын санаачлалаар тус дүүрэгт "Дулаан автобусны буудал" санаачилгыг хэрэгжүүлж, Налайх дүүргийн 7 дугаар хороонд байрлах Улаанбаатар чиглэлийн автобусны буудлыг дулаалж тохижуулсан юм.
Тэгвэл баригдаад дөрвөн сар болж байгаа уг дулаан автобусны буудлыг тоносон хэрэг гарчээ. Ингэхдээ дотор нь байсан дэлгэц, камер, утас, цэнэглэгч зэргийг хулгайлсан байна.