Цогтцэцийн-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам дагуу торон хашаа татахдаа зэрлэг амьтдад зориулсан гарц гаргаагүй байна

Цогтцэцийн-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам дагуу торон хашаа татахдаа зэрлэг амьтдад зориулсан гарц гаргаагүй байна

Өмнөговь аймагт орших Цогтцэций-Гашуун Сухайт чиглэлийн төмөр зам дагуу өргөст тор татаад эхэлжээ. Гэхдээ зэрлэг амьтдад зориулсан гарц, гармыг хийгээгүй нь нутгийн иргэдийн шүүмжлэлд өртөөд байна. 

Тодруулбал, энэ талаар нутгийн хэлэхдээ "Зэрлэг амьтдад зориулсан гарц, гармын стандартаа мөрдүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавихгүй бол хулан, хар сүүлтийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах эрсдэл үүсээд байна. Ирээдүйд Өмнийн говийн хулангийн тархац нутгийн баруун зах энэ төмөр замаар хязгаарлагдахыг үгүйсгэхгүй" гэжээ. 

Цогтцэций-Гашуун Сухайт чиглэлийн төмөр зам нь 240 км үргэлжилдэг бөгөөд БНХАУ-руу нүүрс тээвэрлэх стратегийн зам юм. Өнгөрсөн онд тус төмөр зам барих ажлыг дуусгасан бөгөөд энэ жилээс төмөр торыг татаж эхэлжээ.