СТАТИСТИК: Улсын хэмжээнд 100 ба түүнээс дээш настай 140 хүн байна

СТАТИСТИК: Улсын хэмжээнд 100 ба түүнээс дээш настай 140 хүн байна

Монгол Улсын хэмжээнд 2022 оны нэгдүгээр улиралын байдлаар 100 ба түүнээс дээш настай 140 хүн энх тунх амьдарч байна.

Өндөр настнуудын

  • 15 (10.7%) нь эрэгтэйчүүд,
  • 125 (89.3%) нь эмэгтэйчүүд байгаа юм. 

Харин насаар нь  авч үзвэл

  • 100 настай 41 хүн,
  • 101 настай 45 хүн,
  • 102 настай 27 хүн,
  • 103 настай 14 хүн,
  • 104 настай 6 хүн,
  • 105 настай 3 хүн,
  • 107 настай 2 хүн,
  • 108 настай 2 хүн байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.