Өчигдөр /2022.04.18/ УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор НДҮЗ-ийн гишүүдийг томилох сонсгол болсонтой холбоотойгоор МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өчигдөр НДҮЗ-д нэр дэвшиж буй таван гишүүний сонсгол болсон. Тус таван гишүүнийг хараат бус хөндлөнгийн шинжээчид ажиллах чадваргүй гэх дүгнэлтийг танилцуулсан. НДҮЗ-д залуучуудын төлөөлөл байхгүй учир НД-ийн тогтолцоо залуучуудад ээлгүй байна. Иргэд 60 хүрч, тэтгэвэрт гарч байж нийгмийн даатгалын үр шимийг хүртдэг. Гэтэл залуу насандаа нийгмийн даатгалын сангаас боловсролдоо хөрөнгө оруулах, шинээр байр худалдан авах үедээ үр өгөөжийг нь хүртдэг болмоор байна. Үүнд хуулийн зохицуулалт алга учраас НД-ийн багц хуульд шинэчлэлт, өөрчлөлтөд оруулах санал дэвшүүлж байна” гэлээ.