Н.Алтанхуяг: Намайг ХБ-тай холбоотой асуудлаар биш Ерөнхий сайд байх үед гаргасан шийдвэрээр яллагдагчаар татах гэнэ

Н.Алтанхуяг: Намайг ХБ-тай холбоотой асуудлаар биш Ерөнхий сайд байх үед гаргасан шийдвэрээр яллагдагчаар татах гэнэ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг өнөөдөр АТГ-аас дуудаж мэдүүлэг авчээ. Тэрбээр тус газарт тайлбар мэдүүлэг өгөөд дөнгөж сая гарч ирлээ. 

Н.Алтанхуяг гишүүн тайлбар мэдүүлэг өгсөн талаар "Өнөөдөр намайг яллагдагчаар татахаар болсон талаар прокурорын санал ирснийг АТГ-аас дуудаж, мэдээллээ. Миний хувьд яллагдагчаар татах прокурорын тогтоолтой гуравдахь өдөр өмгөөлөгчтэй ирж танилцаад мэдүүлэг өгье гэдгээ хэллээ. Намайг яллагдагчаар татаж байгаа шалтгаан нь Хөгжлийн банктай холбоотойгоор бус өөр асуудлаар яллагдагчаар татаж байгаа бололтой байна" гэлээ.  

Мөн тэрбээр "Надад ямар хэрэгт оролцуулж, зохиол нь хэрхэн явагдахыг тааж мэдэхгүй байна. Шударга бусын хонгил байсаар байгаа талаар би байнга хэлдэг. Надад буруу хийсэн зүйл байхгүй болохоор айх зүйл байхгүй. АТГ-аас шаардах бүхий л бичиг баримтыг нь нээлттэй гаргаад өгнө. Өнөөдөр миний эсрэг зохион байгуулалттай хэрэг явагдаж байгаа нь олон нийтэд тод харагдаж байгаа байх" гэв. 




Өнөөдөр луу өдөр

7 цагийн өмнө