ХБ-ны Б.Чойжилжалбууд 27,2 саяын хахуул өгсөн гэх “Модун” ХХК-ны зээл чанаргүй болж, “La colina” хотхоны төлбөрийг ХБ авахаар болжээ

ХБ-ны Б.Чойжилжалбууд 27,2 саяын хахуул өгсөн гэх “Модун” ХХК-ны зээл чанаргүй болж, “La colina” хотхоны төлбөрийг ХБ авахаар болжээ

Хөгжлийн банк /ХБ/-ны чанаргүй зээлдэгч нарын барьцаа хөрөнгийн талаарх мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаад Хөгжлийн банкнаас иргэдийг орон сууцжуулах зориулалтаар зээл авсан “Модун” ХХК-ны барьцаанд буй орон сууцны талаарх мэдээллийг хүргэж байна.

ВИДЕО: 

 

Тус компани нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Спорт цогцолборын урд талд галлерей үйлчилгээний талбайтай, 164 айлын орон сууц барихаар 2018 онд Хөгжлийн банкнаас 5.8 тэрбум төгрөгийн зээл авчээ. Улмаар “Наран-ухаа” буюу “La colina” хотхоныг барьж эхэлсэн байна. Гурван блок бүхий тус хотхоны нэг нь өдгөө ашиглалтад орж, захиалгаа авч байгаа аж. Харин үлдсэн хоёр блок нь дөнгөж баригдаж буй юм. Иргэдийг орон сууцжуулах төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас зээл авсан “Модун “ХХК нь зээлээ төлөлгүй Монголбанкны чанаргүй зээлдэгч ангилалд орж, өдгөө зээлийн нийт үлдэгдэл нь 6 тэрбум төгрөг болоод байгаа аж.

Тиймээс ч Хөгжлийн банкнаас дээрх компаний барьж буй “La colina” хотхоны орон сууцнаас худалдаж авахдаа төлбөрөө Хөгжлийн банкны Төрийн сан дахь ... тоот төгрөгийн дансанд төлөхийг зөвлөжээ.

Мөн худалдан авалтын төлбөр бүрэн төлөгдсөнөөр Хөгжлийн банкны барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх боломжтой болохыг мэдэгдэсэн байна. Холбоотой мэдээлийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Нэг үгээр хэлбэл “Модун “ХХК-ны Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдаж буй “La colina” хотхоны 446, 447, 448,  449 дүгээр байр болон авто зогсоолууд нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа аж.

“La colina” хотхон

-“МОДУН” ХХК-НЫ ЗАХИРАЛ Д.БАТБАЯР ХБ-НЫ ДЭД ЗАХИРАЛ АСАН Б.ЧОЙЖИЛЖАЛБУУД 27,2 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ ӨГСӨН АЖ-

“Модун” ХХК-ны захирал Д.Батбаяр нь Хөгжлийн банкнаас дээрх санхүүжилтийг авахын тулд тус банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууд хахуул өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Тодруулбал, “Модун” ХХК-ны захирал Д.Батбаяр нь өөрийн эзэмшлийн “Боролзой” ХХК-иараа дамжуулан Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууд 27,2 сая төгрөгийн хахууль өгсөн нь мөрдөн байцаалтын явцад ил болсон гэх мэдээлэл байгаа юм.

“La colina” хотхон

-Д.БАТБАЯРЫН УРЛАГИЙН МУЗЕЙ БАЙГУУЛАХ ТӨСЛӨӨ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛТЭЙ ХАМТАТГАЖ, ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВЧЭЭ-

Тэгвэл “Модун” ХХК-ны захирал Д.Батбаяр нь “Монголын урлагийн музей”-н үүсгэн байгуулагч. Тиймээс ч Буянт-Ухаад монголд байхгүй урлагийн том музей байгуулахаар санаачилж байжээ. Тус газарт зөвхөн музей байгаад зогсохгүй үндэсний хэв маягийг бүрдүүлсэн ресторан, хурим найрын ёслол хийх танхим, кофе шопууд, номын сан, бэлэг дурсгалын зүйлсийн худалдаа, судалгааны жижиг хүрээлэн гэх мэт газруудыг байгуулна гэж байжээ. Харин энэхүү төсөл нь явсаар Хөгжлийн банкнаас зээл авч, орон сууцтай хамтатган барих төсөл болж хувирсан бололтой.

“La colina” хотхон




Өнөөдөр луу өдөр

7 цагийн өмнө