ТОДРУУЛГА: Мөрдөгчийн саналд үндэслэн дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн

ТОДРУУЛГА: Мөрдөгчийн саналд үндэслэн дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн

Өнөөдөр /2022.04.25/ зарим эх сурвалжууд, “УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг нарын "бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх" тухай хүсэлтийг Улсын Ерөнхий Прокурор /УЕП/-оос УИХ-д хүргүүлсэн” гэх мэдээллийг нийтэлсэн.

Тэгвэл бид энэ талаар УЕП-­ын албаны эх сурвалжаас тодруулахад, “Мөрдөн байцаагчийн саналыг үндэслэж нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн. Хэн гэж дөрвөн гишүүн болох талаар нэр хэлэх боломжгүй” гэсэн хариултыг өглөө. Харин хуулийн дагуу ажлын тав хоногт багтаан “бүрэн эрхийг түдгэлзүүлэх” талаар УИХ-аар хэлэлцэн, шийдвэрлэнэ.  Иймд энэ долоо хоногт тус асуудал УИХ-аар хэлэлцэгдэж магадгүй байна.




Өнөөдөр луу өдөр

7 цагийн өмнө