ГХЯ: Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины махыг БНХАУ руу экспортолж эхэллээ

ГХЯ: Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины махыг БНХАУ руу экспортолж эхэллээ

Коронавирусийн халдварт цар тахлын улмаас 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс хойш зогссон мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх хүрээнд хятадын талын холбогдох байгууллагатай харилцан ажилласны дүнд 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үхэр, хонины махны экспортыг сэргээх нөхцөлийг бүрдүүлжээ. 

Хятадын талтай эхний ээлжинд Замын-Үүд авто замын боомтоор чингэлэг солилцох тээврийн дэглэмийн дагуу дулааны аргаар боловсруулж гүн хөлдөөсөн үхэр, хонины махыг БНХАУ-д экспортлох үйл ажиллагааг эхлүүлж, улмаар шат дараатай өргөжүүлж, бусад төрлийн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцоод байна гэж ГХЯ-наас мэдээллээ.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө