Н.Алтанхуягийг “Гашуунсухайтын 239 километр зам”-ын асуудалтай холбогдуулан шалгаж байна

Н.Алтанхуягийг “Гашуунсухайтын 239 километр зам”-ын асуудалтай холбогдуулан шалгаж байна

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын дөрвөн гишүүнийг АТГ-аас шалгаж, улмаар Улсын ерөнхий прокуророос тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт гаргаад байгаа юм.

Тэгвэл Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны асуудлаар биш Гашуунсухайтын 239 километрын авто замын асуудалтай холбогдуулж шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Учир нь 2011 онд Гашуунсухайтын 239 километр замыг “Энержи Ресурс” ХХК  ашиглалтад оруулж, “Говийн зам” ХХК тус замын ашиглалтын үйл ажиллагааг хариуцаж байсан байдаг. Харин Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Засгийн газрын 299 дүгээр тогтоолоор уг хатуу хучилттай авто замын өмчлөлийг “Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүлэхээр болсон байдаг. Иймд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “Говийн зам” ХХК-ийн захирал Г.Саранбаатар нарын хүмүүсийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар оролцсон байж болзошгүйхэмээн шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.