ТОДРУУЛГА: Иргэний мэдээллийг мөрөөр Нийслэлийн мэргэжилтнүүдийг хахууль авсан үйлдлийг АТГ-аас илрүүлж, саатуулсан

ТОДРУУЛГА: Иргэний мэдээллийг мөрөөр Нийслэлийн мэргэжилтнүүдийг хахууль авсан үйлдлийг АТГ-аас илрүүлж, саатуулсан

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар /Нийслэл-НХААГ/-ын нэр бүхий хоёр албан тушаалтныг АТГ-аас эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, саатуулсан байна.

Тухайн албан тушаалнуудыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулахад "НХААГ-ын нэр бүхий хоёр албан тушаалтныг бусдаас хахуул авсан талаарх иргэний мэдээлэл 11-11 төвд ирсэн. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тухайн албан хаагчид нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер сонгон шалгаруулах явцдаа бусдад давуу байдал бий болгож, улмаар их хэмжээний мөнгө авсан болох нь шалгалтаар тогтоогдсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ. 

Ташрамд өгүүлэхэд, НХААГ-ын даргаар Г.Энхтайван ажилладаг бөгөөд түүнийг Хотын дарга Д.Сумъяабазар томилж байсан юм.