Лифтний бичлэгт холбогдсон шүүгч нарт сахилгын ШИЙТГЭЛ ногдуулжээ

Лифтний бичлэгт холбогдсон шүүгч нарт сахилгын ШИЙТГЭЛ ногдуулжээ

Шүүхийн Сахилгын хорооны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар нэр бүхий шүүгч нарт гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн цаг хугацаанд цугларсан үйлдэл нь Шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн зөрчилд тооцож сахилгын шийтгэл оногдууллаа.

Тодруулбал, өмгөөлөгч асан Б.Баасанцогт лифтэнд зүй бус үйлдэл гаргаж байх үед түүнтэй хамт байсан шүүгч нар юм.

Тус сахилгын хэргийн зөрчлийн шинж байдал, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт огцруулах, Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарт зургаан сарын хугацаагаар 20 хувиар цалинг бууруулах, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун нарт сануулах сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэв.