ХУУЛИЙН ТӨСӨЛ: Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол нийтийн албанд ажиллах эрхийг 20 жилээр хасаж, өршөөл, уучлал үзүүлэхгүй

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол нийтийн албанд ажиллах эрхийг 20 жилээр хасаж, өршөөл, уучлал үзүүлэхгүй

Монгол Улсын Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, дэмжжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “2017 оны долдугаар сарын 1-ээс хойш таван жил орчим одоогийн Эрүүгийн хууль үйлчилж байна. Энэ хүрээнд хэрэгжилтийн явцад гарсан үр нөлөөлөлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан. Мөн саяхан дөрөвдүгээр сарын 7,8-ны өдрүүдэд иргэд, залуучууд олноороо жагсаж, Эрүүгийн хууль дахь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдох ял шийтгэлийг чангатгах шаардлага тавьсан. Үүний дагуу өнөөдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орж буй нэгээхэн хэсэг нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулж буй ял шийтгэлийн бодлогыг чангатгаж оруулж ирж байна. Тухайлбал,

  • Эрүүгийн хуулийн 22.1-ийнонц, хүндрүүлэх бүрэлдэхүүнд торгох ялыг оногдуулах өөрчлөлтийг оруулах,
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял наймаалцах буюу хэрэг хялбаршуулсан журмаар шийдэх явдлыг энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр хасаж байгаа.
  • Бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгт шалгуулалгүйгээр явдаг халдашгүй эрхтэй албан тушаалууд байдаг. Энэ тохиолдолд тухайн хэргийг ял шийтгэл гарцаагүй байвал хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш үргэлжлүүлэн шалгах нөхцөлийг оруулж ирж байгаа юм.
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэгт нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 20 жилээр хасахаар оруулж ирж байгаа.
  • Өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд Эрүүгийн тухай хууль хэрэгжих явцад хэрэгжилтийн явцад гарч ирсэн зарим ял шийтгэлийн бодлогыг хөнгөдөж, чангатгах шаардлагатай байсан. 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт торгуулийн ял бус хорих ял оногдуулдаг байхаар хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байгаа.
  • Мөн цаашид өршөөл үзүүлэхээргүй байх зүүл, заалтыг тусгайлан энэ хуулиндаа бичиж өгсөн. Өөрөөр хэлбэл, Бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг, Авлигын эсрэг гэмт, Хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг зарим төрлийн гэмт хэрэгт өршөөл үзүүлэхээргүй байх өөрчлөлтийг оруулж ирж байгаа” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: