ВИДЕО: Хууль бус үсэргээний  үеэр амиа алдсан 14 настай хүүгийн ангийхан “Хүүхдийн эрхийн төлөө” цахим аяна эхлүүлжээ

ВИДЕО: Хууль бус үсэргээний үеэр амиа алдсан 14 настай хүүгийн ангийхан “Хүүхдийн эрхийн төлөө” цахим аяна эхлүүлжээ

Энэ сарын 22 /2022.04.22/-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд хурдан морины үсэргээн болж, 14 настай хүү амиа алдсан харамсалтай хэргийн талаар бид өмнө нь мэдээллэж байсан.

Тодруулбал, Хулд сумын уяачдын зохион байгуулдаг ээлжит хурдан морины үсэргээний үеэр 14 настай эрэгтэй хүүхэд айлын морь унаж оролцсон байна. Улмаар хурдан морь үсэргээний үеэр унаач хүүхэд морьтойгоо бүдэрч унахад, уралдааныг дагаж явсан автомашин дайрч, хүнд гэмтэл учруулжээ. Хүүг яаралтай Дундговь аймгийн эмнэлэгт хүргэсэн боловч ухаан оролгүй байсаар нас барсан харамсалтай хэрэг гарсан.  

Талийгаач хүү Дундговь аймгийн Мандал сургуулийн наймдугаар ангид сурдаг байсан бөгөөд дэлгүүр орох гэж явсан хүүг гэр бүлийнхэний зөшөөрлгүй морь унуулхаар авч явсан байдаг.

Мөн түүнчлэн Засгийн газраас “Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай” тогтоол баталж, жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглоод байгаа ч хүүхдийн аминд хүрсэн уралдаан хөдөө, орон нутагт нууцаар явагдсаар байгаа юм. Тэгвэл дээрх харамсалтай хэргээс үүдэн талийгаач хүүгийн ангийнхан “Хүүхдийн эрхийн төлөө” цахим аяна эхлүүлжээ.

ВИДЕО: