Содон хороолол руу өгсөх замыг маргааш өглөөний 07.00 цаг хүртэл хаана

Содон хороолол руу өгсөх замыг маргааш өглөөний 07.00 цаг хүртэл хаана

Энэ сарын 6-н буюу өнөөдөр 23.00 цагаас энэ сарын 7-ны өдрийн 07.00 цаг хүртэл Содон хороолол руу өгсөх чиглэлийн хоёр эгнээ замыг 2022.05.07-ны 23.00-аас 2022.05.08-ны өдрийн 07.00 цаг хүртэлх хугацаанд Содон хорооллоос уруудах чиглэлийн 2 эгнээ замыг түр хааж засварын ажил хийгдэхээр болжээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж ТЦА-наас анхааруулж байна. Учир нь СХД-ийн 19 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамжны замын ус зайлуулах хоолойн хөдлөн шүүр эвдэрснийг засварлах гэж байгаа аж.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө