Дөрвөн метрийн гүнтэй нүхэн зоориноос эрэгтэй хүний цогцос олджээ

Дөрвөн метрийн гүнтэй нүхэн зоориноос эрэгтэй хүний цогцос олджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Жаргалант тосгонд  ногооны зооринд нэг хүн нас барсан байдалтай олдсон тул цогцсыг гаргах тухай хүсэлтийг 05.08-ны өдрийн 13:49 цагт Цагдаагийн байгууллага хүлээн авсан байна. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 42.5 км зам туулан очиход тус хорооны харьяат иргэн А /39 настай, эрэгтэй/ дөрвөн метрийн гүнтэй нүхэн зооринд нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  




Өнөөдөр морь өдөр

31 минутын өмнө