LIVE: "Дарханы төмөрлөг"-ийг ЗГ авч шар хүдрийн үнийг гурав дахин нэмэгдүүлснээр бусад компанийг дампууруулах эрсдэлд орууллаа гэв

LIVE: "Дарханы төмөрлөг"-ийг ЗГ авч шар хүдрийн үнийг гурав дахин нэмэгдүүлснээр бусад компанийг дампууруулах эрсдэлд орууллаа гэв

Засгийн газрын өнгөрсөн сарын 13-ны /2022.05.09/ ээлжит хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан. Уг шийдвэрийн дагуу “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью эс си” компаниас шилжүүлж авахыг холбогдох хүмүүст Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгосон юм.

Энэ дагуу Сангийн сайд Б.Жавхлан тус үйлдвэрт ажиллаж, үйлдвэрийн ажилчидтай уулзсан байдаг. Тэрбээр энэ үеэрээ "Ажилчдыг халахгүй. Цалин хангамжийг хасахгүй. Нийгмийн асуудлыг сайжруулах талаар анхаарна" гэж хэлсэн юм. 

Тэгвэл өнөөдөр "Ган Хүдэр" орд компанийн ажилчид Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гадна жагсаж байна. Тэд жагсаж буй шалтгаанаа тайлбарлахдаа "Өмнө нь тус үйлдвэрийг хувийн хэвшил ажиллуулж байхад шар хүдрийг 14 доллароор авдаг байсан. Гэтэл одоо улсын мэдэлд ирснээс хойш 42 доллароор авч байна. Ажил хийх бололцоогүй, үйлдвэр зогсох эрсдэлтэй болсон. Цалингаа тавьж, нийгмийн даатгалаа төлж чадахгүй боллоо. Тиймээс бид өнөөдөр жагсаж байна. Манайх 200-300 ажилтантай. Манай шиг үйлдвэр Дархан-Уул аймагт 10 бий. Энэ хүмүүсийн төлөөлөл болоод явж байна" гэлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: