Зам тээврийн ослын улмаас 6 настай хүүхэд автомашины эд ангид хавчуулагдан, хүнд гэмтжээ

Зам тээврийн ослын улмаас 6 настай хүүхэд автомашины эд ангид хавчуулагдан, хүнд гэмтжээ

Өчигдөр /2022.05.08/ Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн “Гүн жалга” гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж 1 хүн автомашины эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг ОБЕГ хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 5 зорчигчтой /3 нь хүүхэд/ зорчиж явсан иргэн Р-ийн “Кольт” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Айраг сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ч-ын “Маяти-2” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн байжээ. Ослын улмаас зургаан настай эмэгтэй автомашины эд ангид хавчуулагдан хүнд гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ