Борзонгийн говийн малчид шинэ боомт нээхийг эсэргүүцэж жагсав

Борзонгийн говийн малчид шинэ боомт нээхийг эсэргүүцэж жагсав

Өмнөговь аймагт Цагаан дэлийн боомтыг нээх Засгийн газрын шийдвэр гарч, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж буй. Энэ нь тус нутагт нээгдэж буй гурав дахь боомт юм. Харин нутгийн иргэд боомт нээхийг эсэргүүцэж жагссаар байна. 
 
Тус боомт нь  байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн Өмнөговь аймаг дахь ганц газар учраас ийнхүү иргэд нь хамгаалж байгаа аж. Учир нь тус газарт боомт нээгдсэнээр байгалийн ховор ургамал, ан амьтад устах эрсдэлтэй гэж тооцсон байна. 
 
Боомтын бүтээн байгуулалтын хүрээнд Хотын дарга Д.Сумъяабазарын дүүгийн хамаарал бүхий компани шинэ боомтын бүтээн байгуулалтыг хийж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав нь уг боомт руу чиглэсэн 270 км уул уурхайн замыг концессоор барьж буй талаар сэтгүүлч Б.Отгон тус газраас бэлтгэсэн нэвтрүүлэгтээ дурджээ. 
 
ҮЗЭХ: