Цэцэрлэгийн газраа булаалгасан эцэг, эхчүүд суулт зарлахаа мэдэгдлээ

Цэцэрлэгийн газраа булаалгасан эцэг, эхчүүд суулт зарлахаа мэдэгдлээ

Цэцэрлэгийн газраа булаалгасан 1000 хүүхдийн эцэг, эхийн төлөөлөгч суулт зарлах талаар мэдээлэл хийлээ. 

Сүхбаатар дүүргийн 9-р хорооны эцэг эхийн төлөөллүүд "Улсын хэмжээнд цэцэрлэггүй хоёр хороо байдгийн нэг нь Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо. Тус хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэг байгуулна гэж байсан газар 16 давхар орон сууц барих гэж байна. Энэ барилга зөвшөөрлийн дагуу баригдаж байгаа гэсэн. Ийм зөвшөөрөл яаж өгсөн юм бэ. цэцэрлэг барих газрын зөвшөөрөл өгөөгүй шүү дээ. Хүүхэд орцноосоо гараад шууд машинд дайруулах эрсдэлтэй. Энэ зөвшөөрлөө эргэн харахыг хүсэж байна. Бид тэр компанитай асуудал байхгүй. Цэцэрдэгт орж чадаагүй 3000 хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулмаар байна. Энэ бол хүүхдүүдийн эрхийг зөрчиж буй хэрэг. Цэцэрлэгт хамрагдсан, хамрагдаагүй хүүхэд сургуульд ороход мэдлэг болоод хүмүүжлийн ялгаа харагддаг.

Ерөнхийлөгч Э.Хүрэлсүх хэлэхдээ энэ оноос цэцэрлэгийн сугалааг болиулан гэсэн ч юу ч өөрчлөгдөөгүй. 

Орон сууц нэмэгдэх тусам цэцэрлэгийн насны хүүхдийн тоо нэмэгдэж байгаа ч цэцэрлэгийн хүрэлцээ алга. Хүүхэд цэцэрлэгт явуулж чадахгүй байгаа нь нийгэмд стресс бий болгож байна" гэлээ.