Олимпийн гүүрний явган хүний зам хийх төмөр хийц эдлэл энэ сарын 19-ний өдөр Монголд орж ирнэ

Олимпийн гүүрний явган хүний зам хийх төмөр хийц эдлэл энэ сарын 19-ний өдөр Монголд орж ирнэ

Олимпын гүүрний дугуйн болон явган замыг хэзээ ашиглалтад оруулах талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандахаас тодрууллаа.

-Олимпын гүүрний дугуйн болон явган замыг хэзээ ашиглалтад оруулах боломжтой вэ. Зургаадугаар сарын 30-ны өдөр гэхэд ашиглалтад оруулах үүргийг Хотын дарга өгсөн. Тэр хугацаанд амжихаар байгаа юу?

-Хотын даргын өгсөн үүргийн дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар явган хүний гүүрний өрөмдлөг хийж байна. Гүүрийн суурийг газрын гүнд 25 метрт суурилуулна. Төмөр хийц эдлэл тавдугаар сарын 19-ний өдөр Монголд орж ирнэ. Суурь хийсний дараа угсралт эхэлнэ. Тээвэр саатахгүй бол ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгөх боломжтой.

-Явган хүний замыг хэдий хэрийн өргөнтэй тавих вэ?

-Явган хүний гүүр нь налуу зам болон шатаар зорчих гэсэн хоёр хувилбартай. Явган зорчигчид Их наяд худалдааны төвийн харалдаа замаар төмөр замын гарам даваад Нарны замынхаа урд талд гарах байдлаар төлөвлөсөн. Явган зам 2-3 метр өргөн, 35 метр урттай байгаа. Налуу замаа нэмж тооцвол, 200 метр орчим урттай явган хүний зам тавьж байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР