Нарны замыг тавдугаар сарын 12-ноос эхэлж хэсэгчлэн хаана

Нарны замыг тавдугаар сарын 12-ноос эхэлж хэсэгчлэн хаана

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замд асфальт бетон хучилт хийхээр төлөвлөсөн.

Төлөвлөгөөний дагуу  хучилтыг тавдугаар сарын 12-ны 00:00 цагт эхлүүлэх юм. 

Мөн түүнчлэн Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцаас Соёолжийн нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилнэ. Ингэхдээ замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хааж хучилт хийнэ. 

Иймд иргэд,  жолооч нар дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа. 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар