Дундговь аймагт осолдож хүнд гэмтсэн иргэнийг нисдэг тэргээр ГССҮТ-д хүргэжээ

Дундговь аймагт осолдож хүнд гэмтсэн иргэнийг нисдэг тэргээр ГССҮТ-д хүргэжээ

Дундговь аймгийн Мандалговь суманд Иргэн Д /52 настай, эрэгтэй/ энэ сарын 5-д автомашинтай онхолдож хүнд гэмтсэн байна.

Ухаангүй автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг ар гэрээс нь өчигдөр гаргажээ.

Улмаар Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг /нисгэгч 2, аврах ажиллагааны мэргэжилтэн 1, нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй/ өчигдөр 16:17 цагт Улаанбаатар хотоос хөөрчээ.

Баг Дундговь аймгийн Мандалговь суманд 17:11 цагт газардаж, иргэн Д /52 настай, эрэгтэй/-г авч 17:45 цагт Мандалговь сумаас хөөрч, Улаанбаатар хотод 18:58 цагт тээвэрлэн авчирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.