Кино урлагийн зөвлөлийн даргаар Ч.Ундралыг томилжээ

Кино урлагийн зөвлөлийн даргаар Ч.Ундралыг томилжээ

Монгол Улс 2021 онд Кино урлагийн дэмжих тухай хуулийг баталж, энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Хууль батлагдсаны дараа Кино урлагийн үндэсний зөвлөлийг байгуулсан. Үндэсний зөвлөл нь дарга, орон тооны бус 10 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах бөгөөд үйл ажиллагаандаа хараат бус байх зарчмыг баримтална гэж хуульд тусгажээ. Зөвлөлийн гишүүдийн 30 хувь нь төрийн байгууллагын төлөөлөл, үлдсэн нь уран бүтээлчид, мэргэжлийн ТББ-ын төлөөлөл байх аж.

Мөн тус хуулийн 9.7 зүйлд “Зөвлөлийн дарга нь төрийн албан хаагч байх бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө гэж заасан байна. Тэгвэл тус зөвлөлийн даргаар жүжигчин, хөтлөгч Ч.Ундралыг томилжээ. Харин зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалт үргэлжилж байгаа аж.

СТА Ч.Ундрал нь 1982 онд төржээ. Тэрбээр соёл урлагийн салбарт жүжигчин, дуучин, хөтлөгчөөр ажиллаж байгаад “Херо” интертайментын студид продюссер, УДЭТ-ын маркетингийн даргаар ажиллаж байсан нэгэн юм.