Гэр бүлийн өдрийг угтаж 60 залуу хосын хуримыг хийх “Дурсамж” ёслол боллоо

Гэр бүлийн өдрийг угтаж 60 залуу хосын хуримыг хийх “Дурсамж” ёслол боллоо

Олон Улсын Гэр бүлийн өдрийг угтаж 60 залуу хосын хуримыг хийх “Дурсамж” ёслолын нээлт  Гэрлэх ёслолын ордонд боллоо.

Олон улсын гэр бүлийн өдрийг угтаж залуу гэр бүлийн бат бэх харилцааг бий болгох, дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан Нийслэлийн засаг даргын тамгийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэрлэх ёслолын ордонтой хамтран ‘’Дурсамж’’ ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

НЭГ ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛААС НИЙГМИЙН УУР АМЬСГАЛ ХАМААРНА

Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий "Гэр бүлийн асуудал хувийн шинжтэй боловч нийгмийн үндсэн нэгж юм. Орчин үед хүмүүс хоорондын харилцаа техник технологиос шалтгаалан хөндийрөх хандлага ажиглагддаг.

Улмаар ёс суртахуунтай хүнлэг байх, нэгнээ хайрлах, хүндлэх, дэмжиж туслах, сонсож ярилцахад зориулах цаг багассаар байна. Иймд гэр бүл бүхэн халуун ам бүлээрээ хамтдаа өнгөрөөж байгаа цаг мөч болгоныг эерэг уур амьсгалтай, нэгнээ дэмжсэн, хүүхэд хөгшдөө асарч хамгаалсан аз жаргалаа хамтдаа бүтээсэн амьдралыг бий болгоосой гэж уриалж байна.

Нэг гэр бүлийн аз жаргалаас, нийгмийн уур амьсгал хамаардаг. Тиймээс Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050" баримт бичгийн хоёрдугаар зорилгын хүрээнд аз жаргалын индексээр эхний арван орны тоонд багтах том зорилгыг дэвшүүлсэн" гэв.

ФОТО: 

 

 




Өнөөдөр морь өдөр

28 минутын өмнө