"Төр хэмнэлтийн горимд шилжсэн" гэдэг ч Дундговьд 13 тэрбумын өртөгтэй "Усан бассейн" баригдаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тодруулбал, Дундговь аймгийн Сайнцагаан суманд усан бассейн, дөрвөн төрлийн спорт танхим, бялдаржуулах төв бүхий спорт цогцолборын бүтээн байгуулалтын суурийн газар шорооны ажил хийгдэж эхэлсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Батболд Дундговь аймагт ажиллах үеэрээ уг бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцаж, гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзаж, Дундговь аймгийн иргэдэд өндөр ач холбогдол бүхий энэхүү ажлыг цаг хугацаанд нь дуусгахад онцгой анхаарч ажиллах талаар ярилцжээ.