СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Тиймээс малчид, аялагчид та бүхнийг анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.