ВИДЕО: 82 жилийн дараа улсын наадмын түрүүтэй болсон Ховдынхон төв талбайдаа цуглаж "Тунгалаг буянт" дуугаа дуулжээ

ВИДЕО: 82 жилийн дараа улсын наадмын түрүүтэй болсон Ховдынхон төв талбайдаа цуглаж "Тунгалаг буянт" дуугаа дуулжээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Оргихын Хангай арав даван түрүүлж, "Улсын аварга" болсон. 

Харин Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван хан” дэвжээний бөх Баярсайханы Орхонбаяр ес даван үзүүрлэж “Улсын арслан” цолтон болсон. 

Тэгвэл өчигдөр /2022.07.12/ наадам өндөрлөсний дараа Ховдын иргэд төв Чингүнжавын талбайдаа цуглаж, "82 жилийн дараа улсын наадмын түрүүг авч аварга цолтонтой болсон" баяраа тэмдэглэжээ. Тэд төв талбайдаа цуглан "Тунгалаг буянт" дуугаа дуулсан байна. Харин шинэ аварга О.Хангай "Нутгийнхандаа маш их баярлалаа. Удахгүй очноо" гэжээ. 

ВИДЕО: 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө