Хөвсгөл далайд живсэн усан завь оношилгоонд хамрагдаагүй, бүрэн бус "техник" байжээ

Хөвсгөл далайд живсэн усан завь оношилгоонд хамрагдаагүй, бүрэн бус "техник" байжээ

Далайн усыг бохирдуулах эрсдэлтэй үзлэг оношилгоонд хамрагдаагүй Хөвсгөл далайд живж байсан жижиг онгоцыг нуураас гаргажээ.

Тодруулбал, Долдугаар сарын 12-нд Хөвсгөл нуурын Жанхайд усан завь живсэн дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн байгууллагын албан хаагч нартай хамтран газар дээр нь шуурхай ажилласан байна. 

Осолдсон онгоц усан замын тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдаагүй, бичиг баримтгүй, бүрэн бус техник байсан аж. 

Мөн далайн усыг бохирдуулах эрсдэлтэй дотроо түлштэй, зориулалтын бус хоёр сав болон хүчил-кислота бүхий аккумляторийг шумбагч нар яаралтай гаргаж, завийг далайн эрэгт байрлуулж, хамаарал бүхий иргэнд хариуцлага тооцжээ.