Усанд унагасан бөмбөгөө авах гэж ороод урсаж, голын цаана гаран, буцаж чадахгүй байсан эрэгтэйг аварчээ

Усанд унагасан бөмбөгөө авах гэж ороод урсаж, голын цаана гаран, буцаж чадахгүй байсан эрэгтэйг аварчээ

Энэ долдугаар сарын 17-ны өдөр /2022.07.17/ Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Тулын тохой” гэдэг газар иргэн Г усанд унагасан бөмбөгөө авах гэж ороод урсаж, голын цаана гарсан бөгөөд буцаж гарч чадахгүй байжээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 20 км замыг туулан 22:52 цагт очиход иргэн Г/40 настай, эрэгтэй/ “Дэлгэрмөрөн” голын усанд унасан бөмбөгөө авах гэж ороод урсаж, голын цаадах эрэгт эсэн мэнд гарсан байсан тул 8 минут ажиллан аюулгүй газарт авчирч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.