Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүдэд нэн ховордсон хуучны тоглоом наадгайн тэмцээн болно

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүдэд нэн ховордсон хуучны тоглоом наадгайн тэмцээн болно

Монголын язгуурын овог, аймгуудын нэг Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд энэ сарын 25, 26-нд Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг Толбо нуурын хөвөөнөө болно.

Соёлын өдрүүдийн хүрээнд дээрх угсаатнуудын язгуур өв соёл, зан заншил, уламжлалыг харуулсан нээлт, хаалтын концерт, 108 магтаалч, бий бийлээчид, 21 цуурчийн өвөрмөц уран бүтээлүүдийг өргөх юм.

Мөн язгуур урлагийн

  • Аман билгийн тууль,
  • Ерөөл магтаал, хөгжим,
  • Шоо яриа,
  • Дуу болон эрт цагаас уламжлагдан ирсэн нэн ховордсон хуучны тоглоом наадгайн тэмцээн болно. 

Үүнээс гадна Урианхайчууд газар ус, тэнгэр шүтэх, овоо тахих, хурим найрын онцгой зан үйлтэй ард түмэн. Эдгээр уламжлалыг ч соёлын өдрүүдэд үйлдэх юм байна.

Түүнчлэн БНТува улс, ШУӨЗА, Өвөрмонголын соёлын өвлөн уламжлагчид, Урианхай, Тува түмнээс төрөн гарсан урлагийн алдартнууд уран бүтээлээ өргөнө. Наадмын Ерөнхий найруулагчаар ХЦДБЧ-ын Ерөнхий бүжиг дэглээч дэд хурандаа С.Алтансэлэм, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин СТА, О.Гэрэлсүх нар ажиллах талаар зохион байгуулагчдаас мэдээллээ.

Уг соёлын өдрүүдийн арга хэмжээг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ч.Ундрам нар санаачилж, Соёлын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулах аж.