СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Мишээл-Экспо"-ийн ардах туул голын салаанд 15 настай хүүхэд живж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Мишээл-Экспо"-ийн ардах туул голын салаанд 15 настай хүүхэд живж амиа алджээ

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Мишээл-Экспо"-ийн урд Туул голын салаанд хүүхэд живсэн гэсэн дуудлага 15:33 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан 15:54 цагт очиж, 3 метрийн гүнд 4 удаагийн шумбалт хийж 16:00 цагт Хан-Уул дүүргийн харьяат Б /15 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.