СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрлэн голд тоглохоор орсон таван хүүхдийн хоёр нь живж амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрлэн голд тоглохоор орсон таван хүүхдийн хоёр нь живж амь насаа алджээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг, ... хотхоны урд Хэрлэн голд таван хүүхэд орж, хоёр нь живсэн тухай дуудлага 2022 оны долдугаар сарын 21-ны өдрийн 09:29 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 11:53 цагт осолдсон газраас зүүн зүгт 5 км-т усны мандал дээр байсан 16 настай, эрэгтэйн цогцсыг, осолдсон газраас зүүн зүгт 15 км-т усны мандал дээр байсан 14 настай, эрэгтэйн цогцсыг 20:45 цагт олж гарган Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.