Хөвсгөл аймаг байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн баяр наадам, Хангайн бүсийн хурдан морины уралдаан энэ өдрүүдэд /2022.07.29-31/ Мөрөн суманд болж байна. Харин тус баяр наадам нэлээд хэл амтай, шуугиан дагуулж байгаа бололтой.
Тодруулбал, баяр наадамд Улсын арслан Ц.Содномдорж очиж барилдсан нь маргаан дэгдээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл наадмын нээлтийн үеэр Төв талбайд байрлуулсан тулганд галыг бадраах үеэр "галын тулга" унаж, хүний дээрээс унасан байна. Үүний улмаас хүний эрүүл мэнд хохирсон талаарх мэдээлэл эрүүл мэндийн байгууллагад ирээгүй байгаа аж.
Хөвсгөл аймгийн наадмын нээлт... Мордохын хазгай гэж?♂️?? pic.twitter.com/1ifzJ6QEAn
— ?? Монгол улсын иргэн Зориг ?? (@zorig316) July 30, 2022