ВИДЕО: "Эрдэнэтэд үзэгдсэн юүлүүрэн үүл нь газар хүрч, хуй нь эрчимжсэн бол хар салхи болох эрсдэлтэй байсан"

ВИДЕО: "Эрдэнэтэд үзэгдсэн юүлүүрэн үүл нь газар хүрч, хуй нь эрчимжсэн бол хар салхи болох эрсдэлтэй байсан"

Орхон аймагт өчигдөр буюу энэ сарын 29-ний өдөр олны хэлдгээр "луу унжих" хэмээх байгалийн үзэгдэл ажиглагджээ.

Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсээс "Энэ бол "Юүлүүрэн үүл" гэж нэрлэдэг үүл. Хэрвээ Юүлүүрэн үүл газар хүрч, хуй нь эрчимжиж эхлэвэл хар салхи болох эрсдэлтэй. Иймэрхүү байгалийн үзэгдэл өмнө нь 2018 онд Архангай аймгийн Хашаат суманд ажиглагдаж байсан. Ер нь бол хур бороо ихтэй жил иймэрхүү байгалийн үзэгдэл тохиох үе байдаг" хэмээн тайлбарлажээ.

 




ГҮМҮДА-Тэр ертөнц

4 цагийн өмнө