Дундговь аймгийн баяр наадмын “нэг насны хурдан морь”-ны уралдааныг автомашинаар дагаж үзэх иргэн нэг сая төгрөг төлнө

Дундговь аймгийн баяр наадмын “нэг насны хурдан морь”-ны уралдааныг автомашинаар дагаж үзэх иргэн нэг сая төгрөг төлнө

Энэ өдрүүдэд /2022.07.29,30/ Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь аймгууд 90, 91 жилийн тэгш ойгоо өргөн дэлгэр тэмдэглэж, баяр наадмаа хийж байна. 

Мөн зарим аймгийн баяр наадмын хурдан морьдын бай шагнал ч өндөр байгаа аж. Тухайлбал, Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлсэн Азарга, Их насны морьдыг 2022 оны Nissan Patrol маркийн Y62 автомашинаар шагнаж байгаа юм. Тэгвэл Дундговь аймгийн баяр наадамд нэг насны хурдан морины уралдааныг автомашинаар дагаж үзэхэд нэг сая төгрөгийн үнэтэй мандат гаргажээ.