СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 318 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигчийг мөргөсөн ослын улмаас гурван хүн,
  • Онхолдсон ослын улмаас хоёр хүн гэмтэж,  нэг хүний амь хохирсон.
  • Мотоциклтой ослын улмаас дөрвөн хүн гэмтсэн байна. 

Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 244 зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлжээ.

Он гарсаар эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд мотоцикл холбогдсон 264 осол бүртгэгдсэнээс 136 хүн гэмтэж бэртэж, 61 хүн амиа алджээ. Зөвхөн долдугаар сард гэхэд мотоциклтой 54 осол бүртгэгдсэнээс 27 хүн гэмтэж бэртэн есөн хүний амь хохирсон байна.

Мотоциклын ослоор гэмтэж бэртэж, амь хохирч буй байдалд дүн шинжилгээ хийхэд, ихэнх мотоциклын осол шороон замд буюу малын бэлчээр зэрэг газруудад осолдож байна. Мөн иргэд хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэлгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож явдаг нь тогтоогдож байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, суудлын бүс, хамгаалалтын малгай зэрэг хамгаалах хэрэгслүүдээ бүрэн өмсөж, техникийн бүрэн бүтэн байдлаа хангахыг зөвлөж байна.




Өнөөдөр тахиа өдөр

46 минутын өмнө