Ерөнхийлөгч У.Хүрэлсэх Хөвсгөл нуурыг хамгаалах үүрэг өгчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсэх Хөвсгөл нуурыг хамгаалах үүрэг өгчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг эрчимжүүлэх үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өгсөн байна.

Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийг ирэх долоо хоногт байгуулахаар болов. Ажлын хэсгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ахлан ажиллана. Тус ажлын хэсэг “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган"-аас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж, Хөвсгөл нуурыг хамгаалах дөрвөн чиглэлээр нийт 26 ажил хэрэгжүүлэх аж.

Мөн тус ажлын хэсгийн төлөөлөл сар бүр Хөвсгөл аймагт ирж дээрх ажлуудаа хянаж, шалган хэрэгжилтыг ханган ажиллах юм.

Эх сурвалж. Байгаль орчин, Аялал жуулчлалын яам




Өнөөдөр тахиа өдөр

28 минутын өмнө