Жимс түүхээр яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Жимс түүхээр яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Энэ долдугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Дулаанхан ууланд өдрийн 10 цагийн орчимд 3 том хүн, 1 хүүхэд жимс түүхээр гараад 1 хүн нь бусдаасаа төөрч, сураггүй болсон байна.

Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид ар гэрийн хамтаар 17:37 цагт гарч, 50 км замыг туулан 19:20 цагт очиж, Орхон аймгийн харьяат иргэн Н/40 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 19:20 цагаас эхлэн зохион байгуулж “Хүрээтийн -Ам” гэдэг газраас зүүн хойд зүгт 14 км-т “Алантын-Ам” гэдэг газарт айлын өвөлжөөнөөс 20:40 цагт эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн байна.