СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хийлдэг гудас хөмөрч, дөрвөн настай хүүхэд амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хийлдэг гудас хөмөрч, дөрвөн настай хүүхэд амиа алджээ

Өчигдөр буюу долдугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн “Гүрмийн нууранд хүүхэд живлээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийг шалгахад 4-5 насны хоёр охин нуурын усанд хийлдэг гудастай хөвж байх үед гудас хөмөрч, охидын нэг нь амиа алдсан харамсалтай явдал болсон байна. Алба хаагчид шуурхай ажиллаж, таван настай охиныг уснаас эсэн мэнд татан гаргаж амжжээ.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг гол, ус, нуурт харгалзах хүнгүйгээр оруулахгүй байх, гол усны үер, болзошгүй осол, эрдлийн талаар мэдээлэлтэй байх, зориулалтын бус хийлдэг гудас, хөвөгч зэргийг хэрэглэхгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.